2025 оны 12 сарын 06

Өдөр тутмын арчилгаанд дараах 5 орц бол шинжлэх ухаанаар батлагдсан, арьсны хамгийн түгээмэл асуудлыг зорилтот байдлаар шийддэг “түлхүүр найрлагууд” юм. Тэдгээрийн үйлчлэл, хэнд тохирох, хэрхэн зөв хэрэглэхийг доор тайлбарлая.
1. Hyaluronic Acid – Гүн чийгшүүлж, арьсыг дүүрэн болгоно
Яагаад чухал вэ?
Hyaluronic Acid (HA) нь өөрөөсөө 1000 дахин их ус барьдаг шим тэжээл бөгөөд арьсны гүн давхаргад хүртэл чийг татан авч, арьсыг дүүрэн, уян, толигор болгодог.
Хэнд тохирох вэ?
Хэрхэн хэрэглэх вэ?
2. Ceramide – Арьсны хамгаалах давхаргыг нөхөн сэргээнэ
Яагаад чухал вэ?
Церамид нь арьсны хамгаалах давхаргад байдаг тослог бүрэлдэхүүн. Тэд байхгүй бол арьс амархан улайж, хорсож, чийгээ алддаг.
Хэнд тохирох вэ?
Хэрхэн хэрэглэх вэ?
3. Niacinamide – Сэвх, толбо багасгаж, арьсны тэнцвэрийг сайжруулна
Яагаад чухал вэ?
Ниацинамид нь арьсны тосны ялгарлыг хянаж, нүхийг жижгэрүүлж, сэвх толбо бүдгэрүүлж, арьсыг гэрэлтүүлдэг супер орц.
Хэнд тохирох вэ?
Хэрхэн хэрэглэх вэ?
4. Heartleaf (Houttuynia Cordata) – Тайвшруулж, улайлтыг дарна
Яагаад чухал вэ?
Heartleaf нь солонгос арьс арчилгаанд хамгийн их ашиглагддаг тайвшруулагч орц бөгөөд үрэвсэл дарах, цочрол намдаах, батганаас хамгаалахад төгс.
Хэнд тохирох вэ?
Хэрхэн хэрэглэх вэ?
5. Panthenol (Vitamin B5) – Арьс сэргээн, чийг бэхжүүлнэ
Яагаад чухал вэ?
Panthenol нь арьсны гүнд хурдан шингэж чийгийг барих чадварыг сайжруулдаг, мөн эмзэгшил, улайлтыг хурдан намдаадаг.
Хэнд тохирох вэ?
Хэрхэн хэрэглэх вэ?
💡 Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөмж
1. “Less is more” — Хэт олон бүтээгдэхүүн арьсыг ядраадаг
Арьсанд 3–5 бүтээгдэхүүн хангалттай:
Cleanser → Toner → Serum → Cream → SPF
2. Гуужуулалтыг дэглэм болго
AHA/BHA-г долоо хоногт 1–2 удаа хэрэглэснээр нүхжилт, батга, хэврэгжил эрс багасна.
3. SPF бол хамгийн хүчтэй anti-aging
Нарны тосгүй бол серум, тос нь бодитоор үр дүн өгөхгүй.
4. Барьер эхлээд — дараа нь идэвхтэй орц
Арьс эмзэг, улайсан үед эхний ээлжинд Ceramide + Panthenol → дараа нь Niacinamide, Retinol-ыг нэмнэ.