Шинэлэг CICA REEDLE™ технологи нь микро хэмжээтэй цахиурын (silica) хэсгүүдээр дамжуулан идэвхт найрлагыг арьсны гүн давхаргад шингээж, гэрийн нөхцөлд хийдэг микро-зүү эмчилгээтэй төстэй үр нөлөө үзүүлнэ.
Гол давуу тал
- Арьсны чангарлыг сайжруулна: Уян хатан чанарыг сэргээж, нүүрний хэлбэрийг илүү тод харагдуулна.
- Үрчлээ, нарийн зураасыг багасгана: Хөгшрөлтийн шинж тэмдгийг зөөлрүүлж, арьсыг толигор болгоно.
- Гүн чийгшүүлж, дүүргэнэ: Гиалуроны хүчил, коллаген, эластин агуулсан тул арьсыг зөөлөн, дүүрэн, гэрэлтсэн болгоно.
- Арьсны бүтэцийг сайжруулна: Зөөлөн гуужуулах нөлөөгөөр жигд бус бүтэц, нүх сүвийн харагдах байдлыг багасгана.
- Дараагийн бүтээгдэхүүний шингээлтийг нэмэгдүүлнэ: Микро-зүүний нөлөөгөөр арчилгааны бүтээгдэхүүн илүү гүн нэвтэрч, үр дүн нь сайжирна.
Гол найрлага
- CICA REEDLE™: Микро хэмжээтэй цахиурын хэсгүүд нь микро-зүү мэт үйлчилж, найрлагын гүн шингээлтийг дэмжинэ, тайвшруулах нөлөөтэй.
- Acetyl Hexapeptide-8: Арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээг зөөлрүүлэх пептид.
- Коллаген ба Эластин: Арьсны бүтэц, чангарлыг хадгалж, толигор харагдуулна.
- Гиалуроны хүчил: Удаан хугацаанд гүн чийгшил өгч, арьсыг дүүрэн болгоно.
- Хүний хүйсний мезенхимийн үүдэл эсийн кондишн медиа экстракт: Насжилттай арьсыг сэргээж, нягтрал, тэсвэрийг дэмжинэ.
- Ниацинамид: Арьсны өнгийг гэрэлтүүлж, хамгаалах давхаргыг бэхжүүлэн, толбо ба нүх сүвийн харагдах байдлыг багасгана.
Хэрэглэх заавар
- Цэвэрлэх: Нүүрээ зөөлөн цэвэрлэгчээр угааж, арчиж хатаана.
- Түрхэх: Арьс арчилгааны essence алхамд, вандуйн хэмжээтэй серумыг алган дээрээ авна.
- Жигд тараах: Нүүрэндээ зөөлөн дарж, товшиж шингээнэ (үрэхгүй). Бага зэрэг хорсох, хатгуулах мэдрэмж хэвийн.
- Дараагийн алхам: Бүрэн шингэсний дараа чийгшүүлэгч тос, нүдний тос хэрэглэнэ. Өглөө хэрэглэж байгаа бол нарны тос заавал түрхэнэ.