AXIS-Y CALAMINE Pore Control Capsule Serum

45,000₮
Богино тайлбар
Нүх сүв агшаах серум Илүүдэл тослог ялгаралтаас үүдэлтэй томорсон нүх сүвийн харагдах байдлыг сайжруулахад туслах энэхүү серум нь гол найрлага болох Каламин болон нүх сүв агшаах үйлчилгээтэй ургамлын гаралтай 2 төрлийн комплекс агуулсан.

Мөн арьсыг нөхцөлжүүлэх үйлчилгээтэй “Moisture Capsule”-ууд нь тос-чийгийн тэнцвэрийг сайжруулж, арьсыг илүү толигор, тэнцвэртэй болгоход дэмжинэ.

Арьсны гадаргуу дээр тослог, бохирдол амархан хуримтлагдсанаар нүх сүв бөглөрч, улмаар сунаж томорч илүү тод харагдах шалтгаан болдог. Уур амьсгал, орчны бохирдол, арьсны байгалийн тослогийн түвшин зэрэг олон хүчин зүйлс нь нүх сүв томроход нөлөөлдөг.

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд AXIS-Y нь арьсыг цочроохгүй харшил өгөх эрсдэл багатай, давхар үйлдэлтэй нүх сүв арчилгааны серум-ыг бүтээсэн. Энэхүү серум нь тослогийг хянаж, үрэвслийг намдаан, арьсны бүтцийг толигор болгож, нүх сүвийг илүү чангарсан харагдуулахад тусална.

Нүх сүвийг цэвэршүүлэхийн зэрэгцээ арьсны гэрэлтлийг дэмжиж, зөөлөн, эрүүл гялалзсан арьстай болоход тань тусална.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл