Арьсны уян хатан чанарыг сайжруулж, тэжээл өгч, хөгшрөлтийн шинж тэмдгийг арчлах зориулалттай hydrogel mask юм. Caviar Extract болон PDRN нь арьсыг эрчимтэй тэтгэж, толигор чанар болон уян хатан байдлыг сайжруулдаг бол Collagen болон Hyaluronic Acid нь чийгийг нөхөж булбарай, дүүрэн харагдуулна.
Гол үйлчилгээ
• Арьсны уян хатан чанарыг сайжруулна
• Нарийн үрчлээний харагдах байдлыг багасгана
• Арьсыг эрчимтэй тэжээлээр хангана
• Гүн чийгшүүлж булбарай болгоно
• Арьсыг толигор, чанга харагдуулна
• Арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлнэ
Гол найрлага
• PDRN – Арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, уян хатан чанарыг сайжруулна
• Caviar Extract – Амин хүчил, эрдэс бодисоор тэтгэж арьсны өнгийг сэргээнэ
• Low Molecular Collagen – Арьсыг булбарай, толигор харагдуулна
• Hyaluronic Acid Complex – Гүн чийгшүүлж чийгийг хадгална
• Panthenol – Арьсыг тайвшруулж хамгаалах давхаргыг бэхжүүлнэ
• Allantoin – Эмзэгшил, цочролыг намдаана
Ямар арьсанд тохиромжтой вэ?
✔ Уян хатан чанар буурсан арьс
✔ Хуурай, чийг дутмаг арьс
✔ Үрчлээ, хөгшрөлтийн шинж тэмдэгтэй арьс
✔ Өнгөө алдсан арьс
✔ Бүх төрлийн арьс
Хэрэглэх заавар
Нүүрээ цэвэрлэж, тонер эсвэл серум хэрэглэсний дараа маскаа нүүрэндээ наана. 3–4 цаг эсвэл шөнийн турш байлгана. Маск тунгалаг болсон үед авч, үлдсэн эссенсийг арьсандаа зөөлөн товшин шингээнэ.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой