Goodal Vita C Dark Spot Care Serum Sheet Mask

8,500₮
Богино тайлбар
Jeju Green Tangerine Extract, Niacinamide болон Vitamin C агуулсан маск нь нөсөө толбо, бараан мөрийг арчилж, арьсны өнгийг жигд болгон гэрэлтүүлнэ. Чийгшүүлэх найрлагууд нь арьсыг толигор, булбарай болгож эрүүл гэрэлтсэн төрхийг бий болгоно.

Гол үйлчилгээ

• Нөсөө толбо, бараан мөрийг бүдгэрүүлнэ

• Арьсны өнгийг жигд болгож гэрэлтүүлнэ

• Бүдгэрсэн, ядарсан арьсыг сэргээнэ

• Арьсыг чийгшүүлж толигор болгоно

• Арьсны өнгийг тунгалаг, цэвэрхэн харагдуулна

• Арьсны хамгаалах давхаргыг тайвшруулж чийгээр хангана

Гол найрлага

• Jeju Green Tangerine Extract – Витамин С-ээр баялаг, арьсыг гэрэлтүүлж нөсөө толбыг арчилна

• Niacinamide – Арьсны өнгийг жигд болгож бараан толбыг бүдгэрүүлнэ

• Vitamin C Derivatives (Ascorbyl Glucoside, Ascorbic Acid) – Арьсыг гэрэлтүүлж антиоксидант хамгаалалт үзүүлнэ

• Arbutin – Нөсөө толбо, пигментацийг арчилна

• Sodium Hyaluronate – Арьсыг чийгшүүлж булбарай болгоно

• Adenosine – Арьсыг толигор болгож уян хатан чанарыг дэмжинэ

• Allantoin – Арьсыг тайвшруулж эмзэгшлийг намдаана

Хэрэглэх заавар

Нүүрээ цэвэрлэж, тонер хэрэглэсний дараа маскаа нүүрэндээ жигд тавина. 10–20 минут байлгаад авна. Үлдсэн эссенсийг арьсандаа зөөлөн товшин шингээнэ. 

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл