Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, удаан хугацаанд чийгшүүлэх зориулалттай керамидтай чийгшүүлэгч тос. Ceramide NP, Panthenol болон Hyaluronic Acid агуулсан тул хуурайшиж эмзэгшсэн арьсыг тайвшруулж, чийг алдагдахаас хамгаалан илүү эрүүл, уян хатан болгоход тусална. Хөнгөн атлаа тэжээллэг бүтэцтэй учир арьсанд хурдан шингэж, тав тухтай мэдрэмж үлдээнэ.
• Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлнэ
• Гүн чийгшүүлж, чийгийг удаан хадгална
• Хуурайшилт, таталдах мэдрэмжийг бууруулна
• Эмзэгшсэн арьсыг тайвшруулна
• Арьсыг зөөлөн, толигор болгоно
• Гадаад орчны нөлөөллөөс хамгаалахад тусална
• Ceramide NP – Арьсны хамгаалах давхаргыг сэргээж, чийг алдагдахаас хамгаална
• Panthenol (Vitamin B5) – Арьсыг тайвшруулж, нөхөн сэргэлтийг дэмжинэ
• Hyaluronic Acid – Арьсны гүн давхаргад чийг татан хадгалж, булбарай болгоно
• Glycerin – Чийгийг арьсанд тогтоон барьж, хуурайшилтыг бууруулна
• Allantoin – Цочролыг намдааж, арьсыг зөөлрүүлнэ
Арьс арчилгааны сүүлийн алхам болгон тохирох хэмжээгээр авч нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Зөөлөн товшиж шингээнэ. Өглөө, орой өдөр бүр хэрэглэж болно.
✔ Хуурай арьс
✔ Эмзэг арьс
✔ Чийг дутагдсан арьс
✔ Арьсны хамгаалах давхарга суларсан арьс
✔ Холимог арьс
✔ Бүх төрлийн арьс

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой