brandAMPLE:N

Ample:N Hyaluron Shot Light Ampoule 100ml

70,000₮
Богино тайлбар
Ample:N Hyaluron Shot Light Ampoule нь 7 төрлийн гиалуроны хүчил, Niacinamide болон Ceramide агуулсан хөнгөн бүтэцтэй өндөр чийгшүүлэх ампул юм. Арьсыг олон давхаргаар чийгээр хангаж, хуурайшилтыг багасган, хамгаалах давхаргыг бэхжүүлж илүү булбарай, толигор, эрүүл гэрэлтсэн харагдуулахад тусална.

7 төрлийн гиалуроны хүчил агуулсан хөнгөн бүтэцтэй ампул бөгөөд арьсыг олон давхаргаар чийгшүүлж, хуурайшилт болон чийг дутсан байдлыг сайжруулахад тусална. Ceramide болон Niacinamide агуулсан тул арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, арьсыг илүү булбарай, толигор харагдуулна. Усархаг, хурдан шингэдэг бүтэцтэй учир тослог, холимог арьсанд ч тохиромжтой.


Гол үйлчилгээ

• Арьсыг гүн чийгшүүлж, чийгийг удаан хадгална

• Хуурайшилт, таталдах мэдрэмжийг бууруулна

• Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлнэ

• Арьсыг булбарай, толигор харагдуулна

• Арьсны өнгийг жигдрүүлж, эрүүл гэрэлтсэн төрх өгнө

• Хөнгөн бүтэцтэй тул арьсанд хурдан шингэнэ


Гол найрлага

• 7 төрлийн Hyaluronic Acid Complex – Өөр өөр молекул жинтэй гиалуроны хүчлүүд нь арьсны гадарга болон гүн давхаргад чийг татан хадгалж, удаан хугацааны чийгшил өгнө.

• Niacinamide – Арьсны өнгийг жигдрүүлж, гэрэлтсэн харагдуулна.

• Ceramide NP (Ceramide 3) – Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, чийг алдагдахаас хамгаална.

• Adenosine – Арьсны уян хатан чанарыг дэмжиж, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

• Aquaxyl Complex – Арьсны чийгийн эргэлтийг сайжруулж, удаан хугацаанд чийглэг байлгана.


Хэрэглэх заавар

Тонер хэрэглэсний дараа 2–3 дуслыг нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Зөөлөн товшиж шингээгээд дараагийн серум эсвэл чийгшүүлэгч тосоо хэрэглэнэ. Өглөө, орой өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.


Ямар арьсанд тохиромжтой вэ?

✔ Чийг дутагдсан арьс

✔ Холимог арьс

✔ Тослог арьс

✔ Эмзэг арьс

✔ Хуурай арьс

✔ Бүх төрлийн арьс


StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл