Нүдний орчмын арьсны үрчлээ, сулрал, хар хүрээ, ядралтын шинжийг багасгаж, уян хатан чанарыг сайжруулах зориулалттай пептид суурьтай eye cream. 6 төрлийн пептид, Retinol, Niacinamide болон Caffeine агуулсан тул арьсыг чангалах, толигор болгох, цусны эргэлтийг дэмжих замаар илүү сэргэлэн, залуу харагдуулахад тусална.
Мөн shea butter, squalane зэрэг чийгшүүлэгч тослог найрлагуудтай тул нүдний орчмыг зөөлрүүлж, хуурайшилтаас хамгаална.
• Нүдний доорх үрчлээ, нарийн зураасыг багасгана
• Арьсны уян хатан чанарыг сайжруулж чангална
• Хар хүрээ, ядралтын шинжийг бүдгэрүүлнэ
• Гүн чийгшүүлж, хуурайшилтаас хамгаална
• Арьсыг илүү толигор, зөөлөн болгоно
• Эмзэг нүдний орчмыг тэжээлээр хангана
• 6 төрлийн Peptide complex – Коллаген дэмжиж, арьсны уян хатан байдлыг сайжруулна
• Retinol – Үрчлээний эсрэг үйлчилж, арьсны шинэчлэлийг дэмжинэ
• Niacinamide – Арьсны өнгийг жигдрүүлж, хар хүрээг бүдгэрүүлнэ
• Caffeine – Хаван бууруулж, нүдийг сэргэлэн харагдуулна
• Squalane & Shea Butter – Чийгшүүлж, арьсыг зөөлрүүлнэ
• Adenosine – Үрчлээний эсрэг дэмжлэг үзүүлнэ
Бага хэмжээтэй авч нүдний доод хэсэг болон гадна буланд зөөлөн товшиж түрхэнэ. Өглөө, орой хэрэглэж болно.
Өглөө хэрэглэвэл SPF заавал түрхэнэ (ретинол агуулсан тул).
✔ Нүдний орчим үрчлээтэй арьс
✔ Хар хүрээтэй, ядрамтгай харагддаг нүд
✔ Хуурай, чийг дутагдсан арьс
✔ Уян хатан чанар буурсан арьс
✔ Анти-aging арчилгаа хийх хүсэлтэй хүмүүс
Анхаарах:

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой