Арьсны улайлт, батга, батганы дараах ул мөр, тослогжилт-ыг тайвшруулж, илүү цэвэр, жигд арьстай болоход туслах серум юм.
16% азелаины хүчил агуулсан тул батга үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг багасгаж, улайлт болон эмзэгшлийг тайвшруулахад тусална. Мөн арьсны өнгийг жигдрүүлж, батганы дараах бараан ул мөрийн харагдах байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ. Хөнгөн бүтэцтэй тул арьсанд хурдан шингэж, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
• Батга болон батганы ул мөрийг арчлахад тусална
• Арьсны улайлт, эмзэгшлийг тайвшруулна
• Илүүдэл тослогийг тэнцвэржүүлнэ
• Нүх сүв бөглөрөхөөс сэргийлэхэд тусална
• Арьсны өнгийг жигдрүүлж толигор болгоно
• Арьсны хамгаалах давхаргыг дэмжинэ
• Azelaic Acid 16% – Батга, улайлт, бараан ул мөрийн харагдах байдлыг багасгахад тусална
• Centella Asiatica (Cica) – Арьсыг тайвшруулж эмзэгшлийг бууруулна
• Niacinamide – Арьсны өнгийг жигдрүүлж гэрэлтүүлнэ
• Panthenol – Чийгшүүлж, хамгаалах давхаргыг дэмжинэ
• Hyaluronic Acid – Чийгийг хадгалж хуурайшилтаас хамгаална
• Allantoin – Арьсыг зөөлрүүлж тайвшруулна
Тонерын дараа тохирох хэмжээгээр авч нүүрэндээ жигд түрхэнэ. Эхний үед 7 хоногт 2–3 удаа хэрэглээд арьс дасах үед өдөр бүр хэрэглэж болно. Дараа нь чийгшүүлэгч тос хэрэглэнэ. Өдөр хэрэглэх бол нарны тос заавал түрхэнэ.
✔ Батгатай арьс
✔ Улайж эмзэгшдэг арьс
✔ Тослог болон холимог арьс
✔ Батганы дараах бараан ул мөртэй арьс
✔ Нүх сүв бөглөрөмтгий арьс

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой