Арьсны баланс алдагдсан, хуурайшсан, таталдаа мэдрэгдсэн эсвэл улайлт, стрессийн дараах нөхцөлд хэрэглэж болох “weekend treatment” буюу хөргөх, сэргээх үйлчилгээтэй бөгөөд чийгшил барих, арьсны хамгаалалтын давхаргыг сайжруулах, мэдрэг, стресст орсон арьсыг тайвшруулах зэрэг олон талын үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Онцлох орц найрлага: Diatomaceous Earth, Kaolin: Арьсны гадарга дээр түрхэх үед маск хэлбэрээ тогтоож, илүүдэл тос, хольц, бохирдлыг дэмжлэгтэйгээр цэвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Glucose, Trehalose, Betaine, Xylitol: Чийг татах (humectant) буюу арьс доторх чийгийг барьж, хуурайшлаас хамгаалах орцууд.
Centella Asiatica Extract, Madecassoside, Asiaticoside, Asiatic Acid, Madecassic Acid (5D Cica Complex): Арьсыг тайвшруулах, улайлт багасгах, эвдрэлтэй хамгаалалтын давхаргыг сэргээх үйлчилгээтэй ба мэдрэг арьсанд зориулагдсан.
Panthenol, Allantoin: Арьсыг тайвшруулах, гэмтсэн хэсгийг нөхөн сэргээх үйлчилгээтэй найрлагууд.
Sodium Hyaluronate (гиалуроны хүчилийн төрөл): Арьсанд гүн чийгшил өгөх, дотроос нь чийг татах тусламжтай. Хэрэглэх заавар: Цэвэрлэсэн нүүрэнд (тонер хэрэглэсэн байж болно) зуурмагаа хольж бэлдээд жигд нүүрэндээ түрхэн савлагаан дээр заасан хугацаагаар (ихэвчлэн 15–20 мин) арьсан дээр байлгана. Хугацаа болмогц маскаа хуулан цэвэрлэж авсаны дараа бүлээн усанд зайлж, хэвийн арьс арчилгааны дараах серум, крем зэргийг хэрэглэнэ.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой