Энэ бүтээгдэхүүн нь дараах идэвхтэй бодисуудаар баялаг: Гуужуулагч хүчтэй хүчил-систем: Gluconolactone (PHA) — арьсны гадаргуу дээрх үхэжсэн эс, хуурайшилтыг зөөлнөөр цэвэрлэхэд туслана. Lactic Acid (AHA) — гадаргуугийн өнгө, бүтэц сайжруулана.
Betaine Salicylate (BHA төрлийн) — нүх / тослог арьстай хүмүүст тохиромжтой, нүх сүвийг цэвэрлэхэд туслана. Capryloyl Salicylic Acid (LHA төрлийн) — BHA-ийн хөнгөн хувилбар, мэдрэмтгий арьсанд тохиромжтой. Succinic Acid — арьсны тослог, батгатай холбоотой асуудлуудад үр дүнтэй найрлага.
Арьсыг тайвшруулах, хамгаалах бодисууд: Centella Asiatica комплекс (Madecassoside, Asiaticoside зэрэг хамт) — арьсыг тайвшруулж, хамгаалалтын давхаргыг бэхжүүлэхэд тусалдаг. Niacinamide — нүх сүв багасгах, арьсны өнгө жигдрүүлэхэд сайн.
Ceramide NP, Beta‑Glucan — арьсны хамгаалалтын давхаргыг дэмжихэд тусладаг эдгээр найрлагуудыг багтаасан тул гуужуулалтын хүчтэй найрлагатай боловч арьсыг хүчтэй цочроохоос сэргийлсэн тайвшруулах, хамгаалах бодисуудыг бас агуулдаг. Хэрэглэх заавар: Арьсаа цэвэрлэсний дараа хөвөнд шингээж эсвэл гараараа зөөлөн түрхэнэ. Долоо хоногт 2–4 удаа, оройн арьс арчилгаанд хэрэглэхийг зөвлөдөг. Хэрэв арьс дөнгөж уужуулалтын бүтээгдэхүүнд дасаж байгаа бол долоо хоногт 1–2 удаа хэрэглээд, аажмаар нэмэгдүүлнэ. Дараа нь чийгшүүлэгч тос заавал түрхэнэ.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой