Abib heartleaf mild sunscreen

42,000₮
Богино тайлбар
SPF 50+ PA++++ өргөн хүрээний нарнаас хамгаалах үйлчилгээтэй бөгөөд тайвшруулах, чийгшүүлэх найрлагатай тул эмзэг болон батганд өртөмтгий арьсанд тохиромжтой.

Mинерал нарнаас хамгаалах тос бөгөөд non-nano Цайрын исэл (Zinc Oxide) агуулсан. Энэ нь арьсанд шингэхгүй, гадаргуу дээр нь хамгаалалтын давхарга үүсгэн хэт ягаан туяаг хаадаг тул эмзэг арьсанд зөөлөн нөлөөтэй.

Цайвар ногоон өнгийн туяатай найрлага нь улайлтыг дарах давуу талтай бөгөөд UVA болон UVB туяанаас арьсыг хамгаална.

Мөн далайн экосистемд аюулгүй (reef-safe) ба oxybenzone, octinoxate зэрэг хортой химийн бодис агуулаагүй.

Гол найрлага ба ашиг тус

  • Цайрын исэл (Zinc Oxide): UVA, UVB туяанаас хамгаалах өргөн хүрээний физик хамгаалалт үзүүлнэ.
  • Хауттуйниа (Heartleaf / Houttuynia Cordata) ханд: Цочирсон, халсан арьсыг тайвшруулж, улайлтыг багасгана, үрэвслийг намдаана.
  • Centella Asiatica ханд & TECA: Арьсыг тайвшруулж, нөхөн сэргээж, хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ.
  • Пантенол & Аллантоин: Арьсыг чийгшүүлж, хамгаалалтын давхаргыг сэргээхэд тусалж, тав тухтай мэдрэмж өгнө.
  • Эритритол: Наранд цочирсон арьсыг сэрүүцүүлж, тайвшруулна.
  • Бүтцийн давуу тал: Зөөлөн матт өнгөлгөөтэй тул тухтай, будалтын наалдацыг удаан хадгална.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл