Далайн замагны ханд (Sea Kelp Extract) болон гүн далайн усны эссенц (Deep Sea Water Essence) зэрэг хүчтэй, үр дүнтэй найрлагуудын хослолоор бүтээгдсэн. Далайн замаг нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай бөгөөд цочирсон арьсыг тайвшруулж, намдаахад тусалдаг. Харин гүн далайн усны эссенц нь арьсны pH тэнцвэрийг хадгалж, арьсыг тогтвортой, эрүүл байдалд оруулахад дэмжлэг үзүүлнэ.
Зөөлөн гуужуулах найрлага нь үхэжсэн арьсны эсүүдийг болгоомжтой арилгаж, цочрол үүсгэхгүйгээр арьсыг илүү толигор, жигд болгоно. Мөн эдгээр тонер падүүд нь эмнэлзүйн туршилтаар цочрол үүсгэдэггүй нь батлагдсан найрлагатай тул мэдрэмтгий арьсанд аюулгүй бөгөөд арьсыг хуурайшуулахгүй, тухгүй мэдрэмж төрүүлэхгүйгээр хангалттай чийгшүүлнэ.
✔ Арьсийг тайвшруулах: Цочрол, улайлт багасгана.
✔ Чийгшүүлэх: Тослог арьсанд чийг өгч, хуурайшуулахгүй баланс тэнцвэржүүлдэг.
✔ Хөнгөн гуужуулалт: Хялбар, зөөлөн аргаар үхэжсэн арьсыг гуужуулна.
✔ Арьсны тэнцвэр: PH тэнцвэрийг хадгалах, тослогийг хянах; батга гаргах нөхцлийг бууруулахад туслана.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой