Eqqualberry Swimming Pool Toner Pads

59,000₮
Богино тайлбар
Маш зөөлөн гуужуулагч орсон өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой чийгийг хадгалан арьсны хамгаалах ханыг бэхжүүлэх тонер пад. Падны материал нь 2 талтай бөгөөд товгор талаар нь зөөлөн гуужуулан арчиж гөлгөр талаар нь чийгшил өгөх боломжтой.

8 төрлийн гиалуроны хүчил болон патентлагдсан тослог хянах найрлага ANTI-SEBUM P орсон учраас чийг алдагдуулахгүйгээр илүүдэл тослогийн ялгаралтыг багасгаж нүхжилтийг томрохоос сэргийлнэ. 

Голлох орц: 

  • Сентелла Азиатика ханд – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
  • Galactoarabinan – Байгалийн полисахарид бөгөөд арьсны эсийн үйлдвэрлэлийг дэмжих замаар зөөлөн жигд гуужуулах найрлага болдог. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнд орохдоо бусад найрлагуудын үйлчилгээг дэмждэг. 
  • Madecassoside – Энэ нь Сентелла Азиатика-д агуулагддаг өндөр идэвхтэй молекул бөгөөд улайлт багасгах тайвшруулах үйлчилгээтэй.

Бусад орц: 

  • 5 Berry Complex (цангис, улаан болон хар бөөрөлзгөнө, нэрс, хад, мойл)  – 5 төрлийн жимсний комплекс нь хүчтэй антиоксидант төдийгүй витаминаар баялаг учраас арьсны өнгийг сэргээн цайруулна. 
  • 8 төрлийн гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл