Dr Althea Vitamin C Boosting Serum

69,900₮
Богино тайлбар
Хэмжээ: 30ml Найрлагадаа 63% чацарганын ханд, ниацинамид 5% болон транексамийн хүчил 2% агуулсан энэхүү серум нь эмзэг арьсыг цочроохгүйгээр сэвх нөсөө толбыг бүдгэрүүлэх, арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй.

Энэхүү серумд сэвх нөсөө толбыг цайруулах 3 төрлийн орцоос гадна арьсыг тайвшруулан үрэвслээс сэргийлэх бар өвсний ус 5% мөн чийгшил өгөх 8 төрлийн гиалуроны хүчил орсноороо давуу талтай.

Голлох орц:

  • Чацаргана жимсний ус 63% – Гадаад орчны хорыг багасгаж, арьсны хамгаалах ханыг бэхжүүлнэ.
  • Centella Asiatica навчны ус 5% – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
  • Ниацинамид 5% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
  • Транексамийн хүчил 2% – Үрэвсэл бууруулж, арьсны өнгийг сэргээж, цайруулах үйлчилгээтэй.

Бусад орц:

  • 8 төрлийн гиалуроны хүчил – Олон төрлийн молекулын хэмжээтэй тул арьсны бүхий л давхаргыг чийгээр ханган чийглэг, толигор арьсыг бий болгоно.
  • 3-O-Ethyl Ascorbic Acid – Витамин Ц-ийн нэг төрөл ба нөсөө толбын үйлдвэрлэл идэвхжихээс сэргийлдэг. Энэ нь арьсны өнгийг ерөнхийд нь цайруулахад үр дүнтэй.

Хэрэглэх заавар

  • Нүүрээ цэвэрлэж, тонер хэрэглэсний дараагаар тохирох хэмжээг авч жигд түрхэн, сайтар шингээсний дараа дараагийн бүтээгдэхүүнээ хэрэглэнэ. Өглөө хэрэглэх бол араас нь нарны тосоо заавал түрхэнэ.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл