AXIS-Y Mugwort Pore Clarifying Wash Off pack

45,000₮
Богино тайлбар
61% магворт хандыг агуулсан энэхүү шавран маск нь арьсны нүх сүв дэх бохирдлыг цэвэрлэн үрэвслийг намдааж, үхэжсэн эд эсийг хөнгөн гуужуулдаг.

Энэхүү угаадаг маск нь өдөр тутамдаа амны хаалт маск зүүснээс болоод цочирсон арьсны үрэвслийг хүртэл намдаана. Найрлагадаа галт уулын шавар, каолин шавар орсон нь арьсанд сайтар наалдаж, нүх сүв дэх илүүдэл тослогийг багасгана. 

Голлох орц: 

  • Artemisia Princeps Extract 61% – Арьсыг гадны нөлөөнөөс хамгаалж, эмзэгшсэн арьсыг тайвшруулна. 
  • Adzuki Beans – Улаан шош нь арьсыг эмзэгшүүлэхгүйгээр чийгийг хадгалангаа гуужуулна. 
  • Artichoke – Антиоксидант найрлага бөгөөд витамин минералаар баялаг учраас гэмтэлтэй арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
  • Ногоон буурцаг –  Уургаар баялаг тул арьсны бүтцийг сайжруулж, хамгаалах ханыг бэхжүүлэхэд тусална.

Бусад орц:

  • Бадамлянхуа цэцэг – Арьсыг тэр даруйд тайвшруулж, гүний чийг өгөх үйлчилгээтэй.
  • Kelp ханд – Арьсыг чийгшүүлж, чийг алдахгүй байхад туслах бөгөөд арьсны хамгаалах ханын гэмтлээс үүдэх чийг алдалтыг зогсоох үйлчилгээтэй. 
  • Houttuynia Cordata Extract – Арьсыг хоргүйжүүлж, тайвшруулна.

Хэрэглэх заавар


Нүүрээ цэвэрлэсний дараа нүд, уруул орчмоос бусад хуурай хэсэгтээ жигд тараан түрхэнэ. Ойролцоогоор 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл