VT cosmetics REEDLE SHOT 50

59,000₮
Богино тайлбар
Хэмжээ: 50мл Гэрийн нөхцөлд гоо сайхны зүү эмчилгээтэй ижил төрлийн үр дүнд хүрэх боломжтой шинэ төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн юм.

Reedle shot-н гол зорилго нь арьсанд түрхэхэд бичил хэмжээтэй зүү мэт найрлага арьсыг цоолон дараагийн хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг арьсанд гүн шингэж үйлчилгээг нь дээд зэргээр нэмэгдүүлэх юм. Мөн арьсны уян хатан байдлыг сайжруулан арьсны өнгийг жигдэлж нүхжилтийг багасгана. Түрхсэний дараа 3 хоногийн турш арьс бага багаар гуужин шинэчлэгдэнэ.


*Reedle shot-н үйлчилгээ нь ретинол болон арьсны шинэчлэлтэй адил зарчмаар арьсанд үйлчлэх учраас арьс арчилгаанд оруулах, түрхэх аргачлал, анхаарах зүйл зэрэг нь адил юм.


Хэрэглэх заавар

1. REEDLE SHOT нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой бүтээгдэхүүн бөгөөд нүүрээ цэвэрлэсний дараа хамгийн эхний шатанд түрхэнэ.

2. Тохирох хэмжээгээр авч зөвхөн нүүрний арьсандаа массаж хийх маягаар түрхэж шингээгээд араас нь алгаараа бага зэрэг даралт* өгөн дарна.

3. Түрхэх хэмжээ болон давтамжийг арьсны төрөл болон хэрэглэх үеийн арьсны нөхцөл байдалд тааруулан хэрэглээрэй. Хэрэглэсний дараа араас нь заавал чийгшүүлэх тос түрхэнэ. Өглөөний арьс арчилгаандаа хэрэглэх бол заавал нарны тос түрхэж гарахаа мартуузай.

4. REEDLE SHOT 50 нь бусад өөр орц найрлага агуулсан бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэхэд тохиромжтой боловч REEDLE SHOT нэрийн бусад бүтээгдэхүүнтэй хэрэглэж болохгүй.

* Зүүний зоогдох өвдөлтийг тэсвэрлэхэд хэцүү байвал арьсандаа жигд тараан араас нь бага зэрэг товшиж өгөөрэй. Арьсанд жижиг нүх үүсгэх нь уг бүтээгдэхүүний гол зорилго учраас үр дүнг бүрэн мэдрэхийн тулд арьсандаа бага зэргийн даралт өгөх хэрэгтэй.

REEDLE SHOT хэрэглэхэд анхаарах зүйлс

• Арьсыг шинэчлэх бүтээгдэхүүний төрөлд орох бөгөөд ижил төстэй үйлчилгээтэй найрлагаас зайлсхийгээрэй. BHA, AHA, хүнд шавар маск, Витамин ц, шүлтлэг бүтэцтэй угаагч

• Мөн хуулдаг маск, хамрын маск болон нүүрний хөвөн ашиглахгүй

• Их хэмжээний алкохол орсон бүтээгдэхүүн арьсыг хуурайшуулах учир мөн хамт хэрэглэж болохгүй

• Хэрэглэх үедээ үсний шампунь болон янз бүрийн үсний бүтээгдэхүүнүүдийг нүүрний арьсандаа хүргэхгүй байхыг анхаараарай. Үс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагддаг хорт найрлага нээгдсэн сувгаар арьс руу нэвтэрч орох аюултай

• Мэдээж гэмтсэн шархалсан арьс болон уруул нүдэнд ойрхон түрхэхгүй. Дээрээс нь гараа маш сайн угаасны дараа хэрэглэх нь арьсны гүн рүү бохирдол орохоос сэргийлнэ.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл