Арьсны хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулж, үрчлээ болон нөсөө толбыг багасгахад чиглэсэн өндөр идэвхтэй retinol (0.1%) + bakuchiol суурьтай spot cream юм. Retinol нь арьсны коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж арьсыг чангалан илүү толигор болгодог бол bakuchiol нь цочролыг багасгаж, илүү зөөлөн үйлчлэлээр арьсны бүтэц, уян хатан байдлыг дэмждэг. Мөн hydrangea extract болон гиалуроны хүчил нь арьсыг тайвшруулж, чийгшлийг хадгална.
Хэрэглэх заавар
Зөвхөн оройн арьс арчилгаанд хэрэглэнэ. Цэвэрлэсний дараа арьс хуурай үед вандуйн хэмжээтэй авч асуудалтай хэсэгт нимгэн түрхэнэ. Нүд болон уруулын орчмоос зайлсхийж, дараа нь чийгшүүлэгч кремээр арьсыг тайвшруулна. Эхний үед 2–3 хоногийн зайтай хэрэглэж, арьс дасах тусам давтамжийг нэмэгдүүлнэ.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой