Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, удаан хугацаанд чийгшүүлэх зориулалттай барьер сэргээх чийгшүүлэгч тос юм. 5 төрлийн Ceramide, Hyaluronic Acid болон Peptide найрлага нь арьсны чийгийг алдахаас сэргийлж, хамгаалах давхаргыг дэмжин хуурайшилт, таталдах мэдрэмжийг багасгахад тусалдаг. Өтгөн боловч арьсанд эвтэйхэн шингэдэг бүтэцтэй тул арьсыг яг л хамгаалалтын давхаргаар бүрхсэн мэт удаан хугацаанд чийглэг, тав тухтай байлгана.
Ямар арьсанд тохиромжтой вэ?
✔ Хуурай арьс
✔ Маш хуурайшсан, чийг дутмаг арьс
✔ Эмзэг арьс
✔ Арьсны хамгаалах давхарга суларсан арьс
✔ Retinol, acid зэрэг идэвхтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг арьс
✔ Бүх төрлийн арьс
Хэрэглэх заавар:
Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд тохирох хэмжээгээр авч нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Өглөө, орой тогтмол хэрэглэж болно.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой