Арьсыг UVA, UVB туяанаас өндөр хамгаалах бөгөөд илүүдэл тослогийг дарж, удаан хугацаанд матт (matte) өнгөлгөөтэй байлгах зориулалттай нарны тосны стик юм. Silica powder нь тослогжилтыг хянаж, гялалзалтыг багасгахад тусалдаг бол Mugwort (Artemisia) болон Camellia хандууд нь арьсыг тайвшруулж, тав тухтай мэдрэмж өгнө. Хөнгөн, наалдамхай бус бүтэцтэй тул цагаан туяа үлдээхгүй бөгөөд нүүр будалтын дээрээс ч хялбархан дахин түрхэх боломжтой.
Ямар арьсанд тохиромжтой вэ?
✔ Тослог арьс
✔ Холимог арьс
✔ Нүхжилттэй арьс
✔ Батганд өртөмтгий арьс
✔ Матт өнгөлгөө хүсдэг арьс
Хэрэглэх заавар:
Өглөө арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Гадаа удаан байх үед 2–3 цаг тутамд давтан хэрэглэнэ. Нүүр будалтын дээрээс ч шууд түрхэж болно.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой